Н.Энхболд: Намын зүгээс тэрийг нь илүү дэмжинэ шүү гэж ярьсан зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос УИХ-ын гишүүн Д.Арвины намаа сольсон асуудлаар тодруулга авлаа.

- УИХ-ын гишүүн Д.Арвин “төрхөм”-өөсөө нүүр бурууллаа?

- Улс төрийн харьцаанд нөлөөлсөн гэхээсээ илүү улс төрийн төлөвшил, хүмүүсийн итгэл үнэмшилд хортой нөлөөтэй үзэгдэл удаа дараалан гарч байна. Нэг удаа ийм зүйл болж байгаа бол өөр хэрэг. Гэтэл олон удаа гарч байгаа нь харамсалтай. Намын дарга байж намаа хаяад өөр намд орж байсан тохиолдол  өмнө нь гарч байсан.  Гэтэл бид үүнээс сургамж авахгүй л байна. Сургамж нь улс төрийн намаасаа илүү иргэдэд хэрэгтэй. Тиймээс үүнд сонгогчдийн итгэл үнэмшил, сонгох эрхийг хамгаалах хуулийн төсөл хэрэгтэй байна.

-МАН-ын зүгээс  Д.Арвин гишүүнийг дэмжилгүй гадуурхсан юм биш үү?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ардын намын удирдлагын зүгээс  намааасаа нэр дэвшсэн хоёр гишүүний өрсөлдөөд дийлсэн нь гарах ёстой гэсэн байр суурин дээр л байсан. Намын зүгээс тэрийг нь илүү дэмжинэ шүү гэж ярьсан зүйл байхгүй учраас би ойлгохгүй байна. Тэрийг би шалтгаан гэж харахгүй байна.

- МАН шинэчлэгдээгүй гэж шүүмжилсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн үү?

-Шинэчлэгдэх үйл явц бол мөнхийн процесс байдаг. Аль ч шатанд шинэчиллээ, шинэчлэгдэхгүй байна гэж ярьж болно. Энэ бол хувь хүмүүсийн өөрийн байр суурь. Энэ бүгдийн үр дүн нь сонгуулийн  дүнгээр л харагддаг.  Манай нам 40 гаруй хувийн санал авч байгаа нь иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, байх шаардлагтай томоохон нам гэдгийг харуулж байгаа юм.  Мэдээж нам дотор шинэчилж боловсронгуй болгох зүйл байгаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2014 оны 06 сарын 22

So that”s the case? Quite a reiatelvon that is.

0  |  0
Top