УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Ямар сонголт хийх нь хувь хүний асуудал юм. Тэр утгаар нь ойлгож байна. Ер нь бол Баянзүрх дүүргийн энэ удаагийн дахин сонгуулийн үр дүнд хэн нь ч гарсан манай намын суудал байсан. МАН-ыг дэмжиж саналаа өгсөн олон мянган сонгогч дэмжигчдийн санал дэм болсон .Энэ хүмүүст маш их талархаж байсан. Харамсалтай нь энэ сонголтыг өөрчилж байгаад харамсаж байна. Тиймээс намынхаа өмнөөс олон мянган гишүүдийнхээ өмнөөс энэ сонголтонд нь харамсаж байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Хувь хүний сонголтын талаар би ярихгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өмнө нь эрчүүд нь урваж байсан бол одоо эмэгтэйчүүд нь уравдаг үзэгдэл өнөөдрийн улс төрд бий боллоо. Д.Арвин дарга нарын хормойгоор гүйсэн л хүн байсан. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг л энэ болж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Д.Арвин гишүүний МАН-аас гарсан асуудлыг АН-аас асуух хэрэггүй. Манай намд элсдэг журмын дагуу Д.Арвин гишүүн манай намд элссэн. Энэ бол энгийн үзэгдэл. Одоо, хойшид ч байх үзэгдэл. Өнөөдрийн хууль эрх зүйн зохицуулалтаар бол цаашид ч гэсэн гарахгүй гэх баталгаа байхгүй. Тийм учраас хувь хүний сонголтод хүн бүр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Уг нь МАН энэ хүнийг олон удаа нэр дэвшүүлж сонгосон. Олонх болж байсан үед энэ хүнд нам хэрэгтэй байсан юм шиг байна. МАН цөөнх болсон энэ цаг үед Д.Арвинд нам нь хэрэггүй болж, Ардчилсан нам хэрэгтэй болсон юм шиг байна гэж дүгнэж байгаа. Олон удаа түүнд санал өгсөн, тухайлбал хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн сонгогчдоос уучлалт хүсэж байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Манай намын бүлгийн эмэгтэйчүүд энэ асуудлаар ярилцсан. Ардичлсан намын эмэгтэй гишүүд түүнийг таатай хүлээн авч байгаа.
Бэлтгэсэн А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )