Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилох эсэхийг зөвшилцөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор Ганбатын Эрдэнэбатыг томилох тухай зөвшилцөх саналаа өнөөдөр /2012.12.20/ УИХ-д хүргүүллээ.

Ганбатын Эрдэнэбатыг товч танилцуулбал:

Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Улаанбаатар хотын арван жилийн 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургууль, 1997 онд  БХИС-ийн Удирдлагын сургууль, 2000 онд ОХУ-ын Уралын Улсын Хуулийн академийг тус тус дүүргэжээ. Хуульч мэргэжилтэй.

Тэрээр 1994-1995 онд Хилийн цэргийн офицер, 1995-1997 онд БХИС-д багш, 1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар тус тус ажиллаж байсан.  2010 оноос одоог хүртэл Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Прокурорын туслахаар ажиллаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top