Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.21/ үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй юм байна. Нэгдсэн хуралдаанаар ч Байнгын хорооноос асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуулиудыг олонхийн саналаар баталлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top