МАХН-ын дарга Н.Энхбаяр анхан шатны шүүхээс хойш сайд нарын гэгдэх II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ хугацаанд түүнд холбогдох хоёр ч шатны шүүх хурал болсон юм. Харин өнөөдөр түүнийг Зайсангийн хорих анги руу шилжүүлж байна. Ингэж шилжүүлэхэд Н.Энхбаяр ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлээгүй ажээ.
Харин МАХН-аас мэдээлж байгаагаар Улсын дээд шүүхийн тогтоолыг ялтанд гардуулсны дараагаар шилжүүлдэг байна. Гэтэл экс Ерөнхийлөгчид ялын тогтоолыг нь гардуулалгүй ийнхүү шилжүүлж байгаа гэнэ.
Харин энэ асуудалтай холбоотойгоор Шударга ёс эвсэл нэг цагийн завсарлага авлаа. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )