УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая завсарлалаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: “Одоо хэлэлцэж байгаа болон түүний дараагийн хэлэлцэх асуудалд манай бүлэг нэг цагийн завсарлага авч байна. Мөн бүлэг дотор ярилцах асуудал байна” гэдгээ мэдэгдэв.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг завсарлуулж 13:20 минутад эргэн хуралдахаар болов. Харин тэр болтол “ангийн нөхдөө” өдрийн цайгаа ууж, хуралдаа эргэн суухыг анхаарууллаа.
Бид чуулганы мэдээллийг эргэн шуурхай хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )