Ч.Содномцэрэн: Ц.Оюунбаатар хууль номоороо явж байна
УИХ-д “Шударга ёс” эвслийн 11 дэхь гишүүний суудлын эзэн одоо болтол тодроогүй. Тус суудалд Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын аль нэг нь сууна гэж байгаа ч асуудал бүрхэг хэвээр л байгаа. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын аль нь УИХ-ын гишүүнээр тангараг өргөх боломжтой юм бэ?
-Хуулин дээр УИХ-д сонгогдсон нэр дэвшигчийн нэрийг өргөн барина гэж байдаг. Нэр дэвшигч гэж хэнийг хэлэх вэ гэхээр, намаасаа нэр дэвшээд, сонгуулийн хороонд бүртгүүлээд, үнэмлэх авсан хүнийг нэр дэвшигч гэж нэрлэдэг. Тэгэхээр Э.Батшугар нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэх аваагүй. Ц.Оюунбаатар хууль номоороо явж байна.
-Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассан шүү дээ. Харин Э.Батшугар өөр тайлбар хийгээд байгаа?
-Цэргийн албан хаагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр албаа өөрийн биеэрээ хаасан байх ёстой. Цэргийн үүрэг хоёр янз байдаг. Хуулин дээр цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байна гэж байдаг. Жинхэнэ алба гэж юуг хэлэх вэ гэхээр байлдагч, түрүүч, ахлагч, офицер цолтой байх ёстой. Иргэний цэргийн үүрэгтэн гэхээр, иргэн хүн цэргийнхээ үүргийг биелүүлэхийг хэлж байгаа юм. Э.Батшугарын Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн бичиг дээр иргэний цэргийн үүргээ биелүүлсэн гэсэн байсан.
-Тэгэхээр жинхэнэ алба хааж байж парламентад орж ирэх үү?
-Цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх ёстой.
- СЕХ-оос Ц.Оюунбаатарын нэрийг өргөн барьсан хэвээрээ юу?
- Хэвээрээ байгаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )