Монгол Улсын дээд шүүхээс 2,6 жилийн ял авсан ч, эрүүл мэндийн шалтгаанаар Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба өнөөдөр өглөө Зайсан дахь дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангид шилжүүлсэн байна. Удахгүй түүнийг аль нэг хорих анги руу хуваарилах аж. Н.Энхбаяр баривчлагдах үедээ өмгөөлөгчийн хамт байсан ба ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй аж. Одоогоор МАХН-ын гишүүд болон УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Л.Цог, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар хорих байрны гадна байна.
Харин эх сурвалжууд экс Ерөнхийлөгч дахин өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )