МАН-ыг бүлэгтэй болгох хуулийг баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

 

Чуулганы үдээс өмнөх болон хойшхи хуралдааны завсарлагуудын хооронд хоёр чухал хуулийн төслийг баталлаа.  Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм. Хууль батлагдснаар МАН-ын бүлгийг албажуулах  хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.  Тэгэхээр  МАН ойрын хугацаанд  бүлгээ албажуулах нь тодорхой боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top