МАН-ын дарга Ө.Энхтүвшин бүлэг байгуулсан талаарх албан бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод гардууллаа. Тус албан бичигт МАН-ын бүлгийн даргаар Н.Энхболдыг сонгож, 25 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулсан тухай байв. Ийнхүү УИХ-ын дарга албан бичиг хүлээж авснаар МАН-ын бүлэг албан ёсоор баталгаажлаа.
Нэгэнт бүлэг байгуулагдсан болохоор УИХ дахь намын бүлгүүд хурлын дэд даргаа сонгох ёстой. Тэгвэл МАН-ынхан УИХ-ын дэд даргад М.Энхболдыг нэр дэвшүүлжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )