БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчид баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

БНСУ-ын түүхнээ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, манай УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс  шинэхэн Ерөнхийлөгч, хатагтай Пак Гён Хэ-д хандаж, баяр хүргэсэн илгээлтийг өчигдөр явуулсан байна.

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал тань Ази тивд түүхийн шинэ хуудас нээсэн сэтгэл хөдлөм үйл явдал гэдгийг УИХ-ын бүсгүйчүүд онцлоод, эрхэм хүндтэй шинэ албанд нь амжилт хүсч, ард түмэн, улс орондоо ихийг хийж бүтээхийг төрийн тэргүүн хатагтайд  хүсэн ерөөжээ.    

2013 оны босгон дээр БНСУ-д эмэгтэй улс төрч хүнд сорилтыг давж,  ялалт байгуулсан нь үдэж буй 2012 оныг онцгой жил болгож байна хэмээн  манай эрхэм гишүүн  бүсгүйчүүд илгээлтдээ дурдсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top