Батлан хамгаалахын сайдын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж хэд хэдэн асуудал шийдснээс гадна халаа сэлгээ, шинэ томилгоог ч хийгээд амжжээ. Хуралдаанаар БХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Н.Бямбадоржийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд хошууч генерал О.Үржинг томилсон байна. Түүнчлэн шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал З.Болдбаатарыг танилцуулсан аж.
Сэтгэгдэл ( 0 )