Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь ажлын хэсэг байгуулах болон ахлагч нарыг томилох байв. Тодруулбал Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар даргалахаар боллоо.
Ажлын хэсэг ахлах болсонтой холбоотойгоор гишүүд орж ирж буй бусад хуультай зарчмын хувьд ижил болон зөрүүтэй талаар тодруулсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )