Шинэ Засаг байгуулагдаж аль том албан тушаалд гарсан хүн өөрийн хамаатан садан, найз нөхдөө даргын үүрэгт ажилд томилдог нь бичигдээгүй хууль гэлтэй болсон. Үүний нэгэн жишээ нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяагийн Стандартчилал, хэмжилзүйн газрын даргыг томилсон томилгоо байв. Учир нь тэрбээр Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлж Г.Энхтайван гэх өөрийн дотны найзыг томилсон. Өөрийн найзыг аль нэг даргын албан тушаалд томилохын тулд хэн нэгнийг золигт гаргадаг ийм гажиг тогтолцоог эсэргүүцсэн Г.Гантөмөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Шүүх хурлаар Г.Гантөмөрийн нэхэмжлэлийг авч хэлэлцээд Засгийн газар хууль зөрчин хууль бус томилгоо хийсэнийг тогтоосон байна. Тиймээс Г.Гантөмөрийг хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гаргажээ.
Дашрамд дурьдахад, өмнө нь Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх үедээ Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөнийг Дээд шүүх тогтоож байжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Yup, that shloud defo do the trick!