Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо өчигдөр хуралдаж намын дүрэм, журам зөрчсөн Дорнод аймгийн АН-ын зарим нэр бүхий гишүүдэд шийтгэл ногдуулсан байна.
Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг болон намын 270 нэр бүхий гишүүдээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Г.Болдбаатар, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ганцогт, Б.Загдсүрэн, аймгийн төвийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга Б.Хүрэлсүх, намын хорооны гишүүн Д.Бүжин нар “Намын эв нэгдлийг хагалган бутаргаж, намын нэр хүнд, эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан” хэмээн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд хандсан аж.
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо дээрх гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: “Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журам”-ын 3.1, 3.2, 4.2.4, 4.2.5 дахь заалтыг тус тус зөрчиж 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны хурлыг хүчингүйд тооцжээ. Мөн Үндсэн дүрмийн 3.3.1, 3.3.2, 3.3.5, 3.3.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн Г.Болбаатарыг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.6.1.3-т зааснаар Улстөрийн болон намын албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байхаар болж Д.Ганцогт, Б.Загдсүрэн, Хүрэлсүх, Д.Бүжин нарт сануулах шийтгэл тус тус ногдуулсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )