НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Шөнө дөл болтол хуралдсан уг хуралдааанаас  Удирдах Зөвлөлийн гишүүн Х.Булгантуяаг жендэр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Х.Булгантуяа нь Австрали болон Турк улсад ерөнхий боловсрол эзэмшин, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Мөн  АНУ-ын Yale University-д Олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Дэлхийн банк болон Оюутолгой төсөл дээр тус тус удирдах ажил хийж байжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top