УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийн тогтоолыг өргөн барилаа. Ж.Батзандан өмнө нь яг энэ салбарт анхаарал хандуулан ажиллаж, ажлын хэсгийг ахалж байсан юм. Тэрбээр энэ үеэр олон зөрчил дутагдал байгааг мэдээлж байсан бөгөөд энэ чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдээд байна.
Дашрамд дурьдахад он гарсаар барилгын ослоор 108 хүн нас барсан гэх албан тоо байдаг бөгөөд албан бусаар барилгын ослын улмаас хичнээн хүн гэмтэж бэртсэн болон амь насаа алдсан нь тодорхойгүй байдаг юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )