Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

  1.   Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай  асуудал: 

        -УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.ЭНХБОЛД танилцуулна;        

        -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 

        2.Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал /зөвшилцөх/:

        -       Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна; 

        -       Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ  танилцуулна. 

        3.   Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

        -       Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна. 

        4.   Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:

        -       Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна. 

        5.    Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/: 

        -       Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.       

        6.   “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/

        -       Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.

        7.   Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:

        -       Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

        8.   Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

        -       Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

        -       Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

        9.   Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

        -       Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна; 

        -       Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

         10. Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/:

         -       Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;

         -       Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

         11.Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

         -       Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

         12. Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Бид эдгээр асуудлуудыг хэрхэн шийдсэн талаар шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top