Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Д.Батбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.  Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг  Д.Батбаярын оронд нэр дэвшигчийг УИХ-ын даргад танилцуулж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.         Төрийн албаны тухай хуулийн 34,4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Халзангийн Балжмаагийн нэрийг дэвшүүлж байгаа юм. Тэрбээр төрийн албанд 24 жил ажилласан туршлагатай ажилтан юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top