Монголбанк муу ажилласан

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

 

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн талаар өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Энэ хуулийн хүрээнд банкнд хадгаламж эзэмшигчид 20 сая хүртэлх төгрөгийн  даатгалд хамруулах юм.  Хэрвээ банк дампуурсан тохиолдолд иргэнд 20 сая төгрөг хүртэлх нөхөн олговор олгоно гэсэн үг. Гэхдээ хууль бүрэн хэрэгжиж эхлэх хугацааг хүлээхийн тулд өмнөх хуулийг дахин нэг жилээр сунгах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн. Гэвч хоёр өөр хуулийг давхар хэрэглэнэ гэдэг нь утгагүй. Хэрвээ нэгийгээ нөхөх хууль батлагдан гарч ирж байгаа бол нөгөө хуулиас татгалзах хэрэгтэй гэсэн санал гишүүд хэлж байв. Ингээд гишүүдийн 100-н хувийн саналаар Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дээрх зүйл заалт хүчингүй боллоо. Энэ үеэр Монголбанкны үйл ажиллагааг гишүүд багагүй шүүмжилд “Улсын хэмжээний ганц банк гэсэн үүргээ биелүүлээд явж чадахгүй байна. Тиймээс өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй” гэдгийг санууллаа. Тухайлбал:

УИХ-ын гишүүн М.Батчимэг “Харилцах дансанд баталгаа гаргах нь буруу, Монголбанк ямар үзэл баримтлалаар ажиллаад байна вэ гэдгийг ярих цаг болсон байна. Ер нь энэ арилжааны банкууд эрхлээд байгаа нь улстөрчидтэй холбоотой” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банкныханы буруутай ажиллагаанаас болж Анод дампуурч, Зоосыг Төрийн банк болгон хувиргасан. Түүн шиг юм болохгүй гэх газаргүй, харилцах дансанд баталгаа гаргасан нөхцөлд. Эцэст нь буруутай этгээдүүд баахан мөнгө завшаад гадаад руу алга болоод өгдөг, ардах ачааг нь ард түмэн үүрээд үлддэг байж таарахгүй. Ийм нэг залилангийн юм оруулж ирдэгээ болих хэрэгтэй” гэв.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top