УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" ХХК нь өнөөдөр Өмнөговь аймаг дахь уурхайн талбартаа Баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийнэ. Үүнийг Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, нийт ард түмэн болон Оюутолгой ХХК-ийн ажилтнууд, Монгол орны төлөө сэтгэлтэй хүн бүр энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байгаагаа дахин илэрхийллээ. Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2007 онд 2,7, 2009 онд дөрөв, энэ оны эхээр 6,4, энэ оны сүүлээр 7,8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин С.Ганбаатар гишүүн Оюутолгой ХХК нь Хятадаас эрчим хүч худалдах авах, Төслийн бүтээн байгууллалтын үеийн санхүүжилтийн болон Удирдлагын үйл ажиллагааны бүхий найман гэрээг ил тод болгохыг шаардаж байгаагаа мэдээлэв. Гэрээ нь бүрхэг байхад өнөөдөр үйлдвэр нээж байгаа нь өөрөө олон асуудал үүсгэнэ гэдгийг тэрбээр ахин дахин мэдээллийнхээ үеэр хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )