Засгийн газрын ээлжит хуралдаан бямба гарагт хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдааныг маргааш биш өнөөдөр хуралдахаар болжээ. Хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхлэх бөгөөд дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Цахим хуудас дахь сэтгэгдлийн зохистой хэрэглээ бий болгох тухай, Зөвлөлийн төсөв батлах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны хайгуулын Сүхбаатар-XXVI талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудал багтсан байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67-р чуулганы хуралдаанд Засгийн газрын төлөөлөгчид оролцсон дүнгийн тухай, Ургац хураалтын дүнгийн тухай, Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр 2012 онд хийсэн ажлын тухай асуудлыг танилцуулах юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )