Хадгаламжийн даатгалын тухай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн /2012.12.28./ хуралдаан 52,1 хувийн ирцтэй эхэлж буйг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав. Тэрээр 2012 оны  хамгийн сүүлчийн ажлын өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан гэдгийг онцолж,  хэлэлцэх асуудлын дарааллыг гишүүдэд уншиж сонсгов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хэлэлцэх асуудлын талаар зарим санал хэлж байсан.

Эхлээд УИХ-ын дарга, эцсийн найруулгыг сонсох хууль, тогтоолын жагсаалтыг танилцуулж, санал хэлэх гишүүд байгаагүй тул Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга; Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; Хүнсний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; Ариун цэврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; “Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга  хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол; Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; ”Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг нийт 18 хуулийн найруулгыг сонссоноор тооцсон юм.

УИХ-ын нэгдсэн чуулган одоо  Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  өчигдөр хийж байсан анхны хэлэлцүүлгийг  үргэлжлүүлэн хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, хууль хэрэгжих дараагийн баталгаа хэр зэрэг хангагдсан бэ, мөн байнгын хороонд редакц дээр ажиллах хугацаа өгье, энэ хуулийг нэлээд тулхтай хэлэлцэх шаардлагатай гэсэн саналаа хэлэв.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд уг хуулин дээр хариуцлагатай хандах нь зүйтэй гэдгийг мөн онцолж,  гэхдээ 46 дугаар зүйл дээр санал хураагаад дараагийн багц асуудлыг хэлэлцэхдээ сайтар тунгааж ажиллах нь зүйтэй гэдгийг хэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top