УИХ-ын өчигдрийн чуулганаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Тэдний хэлснээр “Аж ахуй нэгж энэ үйлчилгээг авахдаа сайн дурын үндсэн дээр нь авна гэж байгаа. Ингэснээрээ тухайн аж ахуй нэгж зөрчил, дутагдалтай гарлаа гэхэд тэрэн дээрээ дүгнэлт хийгээд дараагийн жилдээ зөрчилгүй гарахын тулд энэ үйлчилгээг авах эрх нь бүрдэж өгч байгаа юм. Хуулинд хамгийн гол санаа нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь хуулийн этгээд байх юм. Бизнесийн орчин бохир байгаагийн нэг муу юм нь татварын орчин муу байдаг. Төрийн албан хаагчдад дарамтлуулдаг байдал үүсдэг. Үүнийг арилгахын тулд энэ хууль зориулагдсан. Монголын төрд татвараа зөв, шударга авах нь хамгийн чухал ” гэсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )