Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогийг томилуулах санал ирүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргаар Балтавын Цогоог томилуулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод ирүүллээ.

Б.Цогоо нь Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан танилцуулсан.

        Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын  эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top