МАХН-ны дарга Н.Энхбаярыг хорих 401-р анги руу өнгөрөгч баасан гарагт шилжүүлсэн билээ. Тэгвэл түүний бие өнөөдөр өдөр гэнэт муудсан байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас ажлын хэсэг гарч одоо хорих ангид ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ажлын хэсэг гаргах хүсэлтийг хорих 401-р ангиас гаргасан байна. Тиймээс экс Ерөнхийлөгчид II эмнэлгийнхэн эмчилгээ хийхээр болжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )