Ц.Оюунбаатар оны отгон хуралдаанаар гишүүний тангарагаа өргөв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаан түр завсарлаад эхлэх үеэр УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг тус эвслээс УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөд бэлэн байгааг мэдэгдсэн юм.   

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгаагаа хэллээ.

Ингээд Ц.Оюунбаатар УИХ-ын 2012 оны хамгийн сүүлчийн хуралдаанаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, тангарагын бичигт гарын үсэг зурснаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болж байгаа юм.

УИХ-ын дарга гишүүний тангарагаа өргөсөн Ц.Оюунбаатарт баяр хүргээд гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулахад гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top