УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар дөнгөж сая гишүүний тангараг өргөлөө. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодрууллаа.
- Зургаан сар хүлээсний эцэст өнөөдөр тангараг өргөлөө?
- Өнөөдөр 2012 оны ажлын сүүлийн өдөр болж байна шүү дээ. УИХ-ын сонгуулиас хойш миний хувийн санаачлагаар хойшлуулсан. Энэ бол мэдээж улс төрийн шалтгаантай байсан. Мөн МАХН-ын намын даргыг хэлмэгдүүлж байгаа нь хууль бус гэж үзэн мэргэжлийн хуулчийн хувьд шүүмжилж байгаа. Миний энэ шүүмжлэл нэг талаараа олон иргэдийн байр суурийг илэрхийлэл юм. Би бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс ” эвслийн бүлгийн гишүүн. Тийм учраас хүний эрх, шударга ёсыг сахих чиглэлээр бид эрч хүчтэй ажиллах ёстой. Энэ чиглэлээр бодож боловсоруулсан ажлууд бий.
- УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэсэн мэдээллийг хэзээ хэлсэн бэ?
- УИХ-ын тамгын газраас надтай байнга холбоотой байсан.
- Таныг гишүүний тангараг өргөсний дараагаар АН-д элсэнэ гэж байсан?
- Тийм гүтгэлгийн чанартай хуурамч мэдээлийг бүх л хэвлэлээр цацаж байгаа. Би 1985 оны МАХН-ын гишүн, өөр аль нэг намын батлах авсангүй, би батлах цуглуулдаггүй, нам дамждаггүй. Ер нь шударга ёс хүний эрхийн төлөө төр улс төрийн хүчнүүдээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. МУ-ын 2.7 сая иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Үндсэн хуулийн заасан 16 дугаар бүлэгт заасан хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн шаардлагыг ханган биелүүлэх ёстой. Монгол хүн хууль хяналтын байгууллагаас алдаанаас болж хохирч хэлмэгдэж эрх чөлөөгөө хязгаарлуулж хохирч болохгүй. Монгол хүн эрүүл орчинд жаргалтай элбэг хангалуун амьдрах ёстой. Газар түүний баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтын дагуу энэ баялагийг Монгол хүн бүр хүртэх ёстой. Ийм ч учраас газрын баялагийг Монголчууддаа тэгш хуваарилах, хувьцаа авах асуудлуудыг түлхүү анхаарч ажиллана.
- Хүний эрхийг зөрчүүлэхгүй байх талаас ажиллана гэлээ. МАХН-ын дарга Улсын дээд шүүхээс ял авчихаад байгаа шүү дээ?
- Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн ангийн субьект бол Н.Энхбаяр дарга биш. Энэ хүн бол Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн болохоос эд хөрөнгө хариуцдаг хүн биш учраас Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчсөн гэдэг байр суурийг хараат бус хүний эрхийн хуульчид, тухайлбал, би 1983 оноос хойш энэ чиглэлээр ажилласан. Ийм байр суурьтай байгаа. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Улсын Дээд шүүх, МУ-ын хууль хяналтын байгууллага шударгаар хянаж үзэх ёстой гэж үзсэн.
- Та УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байна гэдгээ Н.Энхбаяр даргад хэлсэн үү?
- Хэлсэн, намынхаа нөхдүүдтэй ч ярьсан.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )