Н.Энхбаярын ялаас чөлөөлөгдөх аргачлалууд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

 

Н.Энхбаяр бол Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч.  Тэрбээр төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж үзсэн, түүндээ амташсан нэгэн. Тиймдээ ч өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн бодож байгаа. Үүний тулд тэрбээр өнөөдөр  шоронгоос ямар нэгэн аргаар гарах хэрэгтэй болоод байна.  Олон арга сүвэгчилж байгаа нь ч нууц биш.   Тэдгээрээс хамгийн газар авахаар  хоёр аргачлалыг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг гадаадын компанид бус  Монголынхоо төрд зүтгүүлэх хуулийг бие даан санаачилсан байна.  Өөрөөр хэлбэл  төрийн гурван өндөрлөгийн албан тушаал хашиж байсан 16 хүнд уг хууль зориулагдсан.  Агуулгын хувьд өөлөх зүйлгүй. Харин зарчмын хувьд эсэргүүцмээр зүйл, заалт туссан байгаа юм.  Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд түүнийг ялаас чөлөөлнө гэж тусгасан байгаа. Тэгэхээр энэ зүйл заалтад хамгийн түрүүнд ногоон гэрлээр хамрагдах хүн бол  Намбарын хүү Энхбаяр юм.  Улмаар Ерөнхийлөгчид нэр дэвших замаа бага ч гэсэн засна гэсэн үг. Гэхдээ энэ аргачлалаар суллагдахад  барцад бий.  Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол ялтанд өршөөл үзүүлэх хоёр зам бий. Ерөнхийлөгчөөс уучлал хүссэний дагуу уучлал үзүүлэх, өршөөлийн хуульд хамрагдах гэсэн үндсэн хоёр гарц бий. Үүнийг эцэг хуулиараа баталгаажуулаад өгсөн. Тэгэхээр Г.Уянга гишүүний санаачилсан хуулийг батлах юм бол Монгол улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах нь гарцаагүй болж байгаа юм. Ажиллагаа ихтэй ч энэ хуулиар суллагдвал Н.Энхбаярын хувьд нэр цэвэр гарна гэсэн үг.

Харин нөгөө арга нь Монгол улсын эрүүгийн хуулинд  ялаас чөлөөлөх 17 өвчин бий. Тэр өвчин нь засал авахгүй болон хадан гэртээ ойртсон тохиолдол байдаг.  Дийлэнх нь Монгол улсад  оношлогдох боломжгүй юм. Уг нь Н.Энхбаяр энэхүү аргачлалаар  уснаас хуурай гарах гэсэн боловч олон нийт үүнийг нь мэдсэн болохоор давхар өөр арга сэдэх хэрэгтэй болсон.

 Одоо Н.Энхбаяр хүссэн ч, эс хүссэн ч  дээрх аргуудыг хавсруулан хэрэглэхээс өөр гарцгүй болж байгаа юм. Мэдээж энэ хугацаанд засгийн газрын гишүүдийн гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд УИХ-ын гишүүд ч үүнд нь хүч нэмэх юм.

Үүнийг батлах зүйл бол 2011 оны сүүлээр гарч ирсэн доорх төлөвлөгөө батлах болно. 

 

СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ



Үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах эзэн

  1.      1.         

“Хуульч залуучуудын эвсэл” байгуулагдсаныг зарлах

11.23.2011-наас эхлэн байнгын ажиллагаанд оруулах

Эрдэнэжамъян, Улаанбаатар хот

  1.      2.         

Олон улсын Хүний эрхийн байгууллага, Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагад хандаж мэдээлэл өгч эхлэх (хаягуудыг олох, захидлын эх бэлдэн боловсруулах, тараах)

11.23.2011 10 хоногийн хугацаанд багтаана. Байнгын харилцаанд орно.

Баатархуяг, “Эрдэнэжамъян, Улаанбаатар, Магнай, Тулга нар”

  1.      3.         

Элчин сайдын яамдад мэдээлэл өгөх ажлыг эхлэх (МУ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг толгойлж байгаа жил өрсөлдөгчдөө улс төрийн зорилгоор яллах гэж оролдож байгаа тухай)

11.23.2011

7 хоногийн хугацаанд багтаана. Цаашид мэдээлэл өгч байх байнгын харилцааны суваг гаргана

Улаанбаатар, Тулга, Магнай нар

  1.      4.         

“MCS” (Mongolian Corruption System)-ийг илчлэх үйл ажиллагаа явуулах

11.25.2011 УИХ-ын сонгууль хүртэл хугацаанд явуулна

Баатархуяг, Эрдэнэжамъян, Б.Тулга, Улаанбаатар, Магнай нар

  1.      5.         

“Ардчилсан” сэтгүүлч Ц.Элбэгдоржийн үед сэтгүүлч ял авсан тухай олон түмэнд мэдээлэл

11.25.2011

7 хоногийн хугацааны турш

Эрдэнэжамъян, Тулга, Улаанбаатар, Баатархуяг, Уянга, Магнай нар

  1.      6.         

Л.Гансүх, Ц.Нямдорж, Прокурор, ХЗДХ-ийн яам, АТГ-ын гадаа гэр барих, гэрт байнгын үйл ажиллагаа явуулах хүмүүсийг олж бэлдэх ярих сэдвүүдийг боловсруулах, лоозонгууд бэлдэх

11.24.2011

2-3 долоо хоногийн хугацааны турш

Эрдэнэжамъян, Тулга, Улаанбаатар, Баатархуяг, Уянга, Магнай нар

  1.      7.         

Хууль хяналтын байгууллагын дунд, доод шатны албан тушаалтнуудыг болон тэдний хууль бус үйл ажиллагааг илчилж эхлэх

11.23.2011

2-3 долоо хоногийн турш

Баасанхүү, Баатархуяг, Тулга, Магнай, Уянга нар

  1.      8.         

Дорлигжав, Хурц нар хууль зөрчиж томилогдсон тухай материал боловсруулж бэлтгэх

11.24.2011 –нд багтааж бэлэн болгоно

Эрдэнэжамъян, Улаанбаатар, Уянга, Тулга

  1.      9.         

“ТВ-9”-тэй хамтарч шүүхийн үйл ажиллагааны хэлбэртэй, төр засгийн зүгээс иргэдийн эрхийг зөрчиж байгаа тухай болон хуулийн боловсрол олгосон нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлэх

12.01.2011

1-2 сарын хугацааны турш нэг долоо хоногт 1-2 удаагийн давтамжтай гаргана.

Эрдэнэжамъян, Улаанбаатар, Уянга, Тулга, Мөнхтөр нар

  1.   10.         

Л.Гансүх, Ц.Нямдорж нарыг хүн гүжирдсэнийх нь төлөө прокурорт өгч шалгуулах

11.25.2011-нд багтаана

Уянга, Баасанхүү, Эрдэнэжамъян, Улаанбаатар нар

  1.   11.         

Г.Мөнхбаярыг хууль зөрчсөн шийдвэрүүд гаргасантай нь холбогдуулан АТГ-т өгч шалгуулах

11.24.2011-нд багтаана

Баасанхүү, Эрдэнэжамъян, Улаанбаатар

  1.   12.         

До.Чулуунбаатарыг хүний эрхийг зөрчин удаан хугацаагаар шоронд суулгасныг шүүхэд өгөх

11.24.2011-нд багтаана

Бауржан өмгөөлөгч

  1.   13.         

МАН-АН-гийн удирдлагад байгаа хүмүүсийг тодорхой асуудлуудаар хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж эхлэхээр бэлтгэл хангах

11.23.2011

10-14 хоногт багтаана

Цог, Эрдэнэжамъян, Улаанбаатар, Уянга, Баатархуяг, Б.Тулга нар

  1.   14.         

Хийж байгаа ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд байнга хүргэж байх

11.23.2011-ээс эхлэнэ

Тулга, Баатархуяг, Уянга нар

 

Өдгөө энэ төлөвлөгөөний дийлэнх нь хэрэгжсэн. Тэгэхээр дээрх аргачлалууд энэ төлөвлөгөөний нэгээхэн хэсэг бизээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top