АН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд хуралдаанаа эхлүүллээ. Бүлгийн гишүүд уг хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
 
Одоогоор бусад УИХ дахь бусад бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top