Б.Цогоо Төрийн албаны зөвлөлийн дарга болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилуулах саналыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Өөрөөр хэлбэл  Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлөх юм. Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшээд байгаа Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top