Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн танилцуулгыг сонссон. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гарсангүй. Ажлын хэсгээс хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ  нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн санал авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад тусгасан байна. Мөн төсөлд хэл, найруулгын чанартай зарим өөрчлөлт оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top