Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдахаар зарлагдаад байлаа. Эхний байнгын хороо болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09:00 цагт зарлагдсан боловчгишүүдийн ирц бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Хэрвээ уг байнгын хороо хуралдсан бол Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх байсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )