Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой болж байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга таван нэр дэвшигчийг ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр хуулийн дагуу хүргүүлснийг өнөөдөр Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг зөвшилцсөнд тооцож, санал нэгтэйгээр дэмжлээ. ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн учраас нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж орлогч нараа томилох аж. Ингээд Э.Бат-Үүл даргын орлогчоор ажиллах эрхмүүдийг танилцуулъя.
-Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргаар Н.Батаа
-Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргаар С.Очирбат
-Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар Н.Гантөмөр
-Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргаар Ц.Буяндалай
-Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргаар Т.Бат-Эрдэнэ нар ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )