Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Тогмидын Чулуунхүүг хүлээн авч уулзаж, Өргөмжит консулын Экзекватурыг нь гардуулжээ.
Т.Чулуунхүү Москва хотын Холбоо харилцааны их сургуулийг төгссөн бөгөөд хуучнаар Нийгмийн аюулаас хамгаалах яаманд холбооны инженер, ГХЯ-нд холбооны хэлтсийн дарга, БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд атташе, МИАТ компаний Бээжин дэх төлөөлөгчийн газарт менежер, 1997 оноос одоог хүртэл “Айр Транс” компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )