Шүүх байгууллагад шинэчлэл хэрэгтэйг Ерөнхий шүүгч хүлээн зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх байлаа. Энэхүү багц хууль батлагдснаар  шүүх байгууллага улс төрийн нам хүчинд зүтгэхгүйгээр хэнээс ч хараат бусаар ажиллах гэнэ. Үнэхээр шүүх байгууллагад эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байгааг  Ерөнхий шүүгчээс эхлээд  хуулийг санаачлагчид хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:  Өмнө нь тэгж улс төрийн намд үйлчилж байсан юм уу гэдгийг ажлын хэсгээс асуухад тойруу утгаараа тийм гэдгийг хэлэв. Мөн МАН-ын гишүүд:  Оны өмнө  УИХ-аар  шүүхийн байгууллагад  ажиллагчдын  цалин хангамжийг нэмэх,  орон тоог нэмэх зэргээр гурван хуулийг баталж байсан. Тэгтэл одоо бас ийм багц хууль бариад ороод ирлээ. Үнэхээр шударга байж чадвал  асуудлыг дэмжихэд асуудалгүй гэдгийг илэрхийлэв.

Харин бусад нам эвслийн төлөөлөл асуулт асууж, санал хэлсэнгүй.  Улмаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байнгын хороон шилжүүллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top