Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Өнөөдөр хуралдах УИХ нэгдсэн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар" мэдээлэл хийнэ. Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. 

1.   Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд/хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

 

2.    “Хууль, тогтоолын төслүүд  буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

 

-       Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

 

3.   “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл:

 

-       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  А.БАКЕЙ танилцуулна.

 

4.   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

 

-       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

 

5.   Бусад.

ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛИУД:

1.   Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай;

2.   Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;

4.   Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай;

5.    Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

6.    Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд.

 

15.00 цагаас:

 

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар”.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top