Ардчилсан намынхан М.Сайханбилэг хүүд туслав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байгаа М.Сайханбилэг хүүгийн өвөө З.Авирмэд, эмээ З.Энхсайхан нарт Ардчилсан намын нарийн бичгийн дарга Э.Батсуурь, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд нар өнөөдөр 5,7 сая төгрөгийг гардууллаа.

Ардчилсан намынхан ҮЗХ-ны гишүүдийн “Ялалтын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үеэр М.Сайханбилэг хүүд туслах зорилгоор “Ялалтын туг”-ны дуудлага худалдаа зохион байгуулсан аж. Уг тугийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд 5 сая 700 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
Хандивийг гардуулахдаа АН-ын Нарийн бичгийн дарга Э.Батсуурь “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаар тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үүднээс Ардчилсан нам шинэ жилийнхээ баяраар энэхүү дуудлага худалдааг зохион байгуулж, хүүд туслахаар шийдсэн. Монгол хүүхэд эрүүл өсч торних болтугай” гэж байв.

Ялалтын тугийг худалдаж авахдаа гол нь биш, бяцхан хүүд тусалж буй нь сайхан хэрэг байсан гэдгийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд хэлж, хүүг хурдан эдгэхийг ерөөв.

Хүүгийн өвөө эмээ Ардчилсан намынханд талархал илэрхийлж, цаашдаа экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг эрүүл монгол хүний төлөө бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top