Улсын Бүртгэлийн газрын Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газар, “Дэлхийн монголчууд” ТББ, “Цахим өртөө” ТББ, “Олуулаа” клубын төлөөлөл өнөөдөр уулзаж монголчуудын хөгжил дэвшил, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Олуулаа болох” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцлаа. Хэлэлцүүлгийг энэ нэгдүгээр сарын дундуур Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хийхээр болов. Бид энэ хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )