УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдааны ирц бүрдээгүй. Гэвч үдээс хойшхи хуралдааныг хийж Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор болсон. Энэ удаагийн хуралдаанд МАН-ынхан мөн л суусангүй. Харин АН-ынхан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа бол Шударга ёс эсвлийнхэн таван гишүүний ирцтэй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын мэдээллийн УИХ-ын 12 гишүүн л сонсож байна.
МАН-ынхан чуулганд суухгүй байгаа шалтгаанаа хуулийн хоёр заалттай холбон тайлбарлав. Тодруулбал Ерөнхий сайд мэдээллээ урьдчилан бүлгүүдэд өгдөг байна. Улмар үүнийг нь УИХ-д суудалтай бүлгүүд үүнийг нь хэлэлцдэг аж. Гэвч энэ дараалал алдагдсан тул МАН-ынхан чуулганд суухгүй гэдгээ мэдээллэв.
Гэсэн ч Ерөнхий сайдын мэдээллийг эхлүүллээ. Ерөнхий сайд яг одоо өвөлжилт, гэрэл цахилгааны хязгаарлалтын талаар мэдээлэл хийж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )