НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирлын Боловсрол хариуцсан орлогч, доктор Циан Танг захидал ирүүлжээ. Түүний захидалд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг тэргүүлж байгаа Монгол Улсад баяр хүргээд, АОХН-ийн дарга орон «Монгол Улсын санаачилсан Ардчиллын боловсролын тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас санал нэгтэй баталсан нь дэлхийн иргэншил, ардчиллын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө танай орон тууштай ажиллаж байгааг нотолж байна» гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )