Засгийн газрын гишүүн Энэтхэг улсад ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болдын тус улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов. Сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Манмохан Сингх нарт бараалхаж Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийх ажээ.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top