Пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Энэ удаагийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
- “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.
- Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрыг албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
12. Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
13. Бусад;
Бид дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шуурхай мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )