ОБЕГ-ыг Ерөнхий сайд “харж үзнэ”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

Ерөнхий сайд өчигдөр ОБЕГ-т ажиллажээ. Энэ үеэр тэрбээр аврагч нарын техник хэрэгсэлтэй танилцан толгой сэгсрэхээс наахнуур байв. Учир нь ОБЕГ-т 1993 оны зуднаас хойш ашиглагдаагүй, 100 км-т 150 литр шатахуун зарцуулах том оврын машин хүртэл байдаг ажээ.  Үүнээс ажилладаггүй, монголчилсон техник их байсан юм. Ерөнхий сайд энэ бүхнийг шинэчлэх даалгавар  хариуцсан удирлагуудад нь өгч, тооцоо судалгааг өөрт нь даруй авч ирэхийг үүрэгдлээ. Улмаар тус газрын техник хэрэгслийг шинэчилж өгөхөд анхаарахаа хэлж байлаа.  

Дашрамд дурьдахад усны гүнд ажиллах аврагчдыг усны даралт буюу хүйтнээс хамгаалах усны гүнийн хувцас тус газарт ганцхан байдаг ажээ. Ийм хувцас 12 мянган ам.долларын үнэтэй байдаг болохоор нэмж авах боломж нь бүрдэггүй байна. ОБЕГ-ын аврагчдын техник хэрэгсэл тааруу байдаг тул аврагчид зарим багаж, техникийг өөрсдөө бүтээн, хувийн хөрөнгөө “Монголчилсон” байх нь цөөнгүй байдаг.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top