МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа 100 эмээ ирэх долоо хоногоос эхлэн өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” уриан доор өлсгөлөнгөө МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатын гэрийн гадаа, Төрийн ордны гадна, Улсын болон Нийслэлийн прокурорын гадна, Хэлмэгдэгсдийн хөшөө, ШШГЕГ-ын гадна, Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн гадна хуваагдан зарлахаар болжээ. Ингэхдээ эхний ээлжинд нойтон өлсгөлөн зарлах бөгөөд арав арваараа ээлжлэн өлсгөлөн зарлах юм байна. Өнөөдрийн байдлаар өлсгөлөн зарлахаар бэлтгэж байгаа эмээ, ээж нарыг эмчийн үзлэгт хамруулаад байгаа аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )