УИХ-ын гишүүдийн ирцийг хамтран бүртгэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2013 оны эхний долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал, шинэ оны хоёр дахь 7 хоногийн ажлын хуваарь, ойрын үед улс оронд болох гол гол үйл явдлын талаар тайлагнав. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, “УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолуудын төслийг хэлэлцэх бөгөөд шинэ төслөөр УИХ-ын даргын ажлын хэсгийн 6 хүний орон тоог 9 болгож, тодорхой салбар чиглэлээр хэнд ямар ажил хариуцуулсныг дурдаад энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийх гэж байгааг дуулгалаа.  

     Тэрбээр мөн УИХ-ын гишүүдийн ирцийн байдлаас болж өнгөрсөн долоо хоногт зарим байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдсоныг дурдаад олон нийтийн анхаарлыг татаж буй гишүүдийн ирцийн асуудалд хяналт тавих талаар ч хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллахыг хүссэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top