Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн даргыг томилно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал

1.      Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·       Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

2.      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·       Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·       Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

·       Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

·       Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top