Ч.Сайханбилэг яагаад сэтгэгдэлтэй дайн зарлав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Сэтгэгдэл бичсэнийхээ төлөө шоронд явдаг цаг иржээ. Хятадад л ингэдэг гэсэн биш бололтой. Засгийн газрын хуралдаанаас “Цахим хуудас дахь сэтгэгдэлийн нэгдсэн систем” бий болгох шийдвэр гаргаж АН-ыг муулсан нөхдүүдийг дор нь тодруулж цагдаад барьж өгөхөөр болжээ.

Энэ ажиллагааны “эзэн” нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ноёнтон гэнэ. Тэрээр бусдыг гүтгэн доромжилсон нөхдүүдийг ингэж шийтгэх нь зүйтэй гээд “хариуцлага тооцох” асуудал боловсруулан оруулсныг Засгийн газрын нөхөд нь дэмжжээ. Гэхдээ яагаад Ч.Сайханбилэг өөрийгөө гүтгүүлсэн гээд байгаа нь сонин.

Түүний талаар үнэн зүйл гардаг санагдана. Тэрээр гэр хорооллыхныг интернэтэд холбоно гэсэн холбоогүй, хүүхэд бүрт зөөврийн компьютер өгнө гэсний барааг нь ч хараагүй. Тэр бүү  харамлаж өгсөн юм юм болдоггүй гэгчээр хүүхэд бүрт зөөврийн компьютер нь дэлбэрч, зүв зүгээр хичээлдээ сууж байсан хүүхдийг алах дөхсөн нь үнэн л биз дээ.

Лондон-Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгон гэсэн босгоогүй, өрх бүр антеннаараа үндэсний бүх сувгийг сарын ямар ч төлбөргүй үздэг болгоно гэсэн чадаагүй хуурсан. Түүний шунал зөвхөн үүгээр дуусаагүй. Монголын мэдээлэл технологийн салбарыг тэр чигт атгах гээд Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбааг утсан хүүхэлдэй болгон ашиглаж байгаа нь бас л үнэн шүү дээ.

“Юманд учир, суманд занги бий” гэдэг. Чухам заавал яагаад Ч.Сайханбилэг энэ салбарыг онцолж, юм бүхэнд нь хошуу дүрж дөвчигнөөд байна вэ гэдэгт л асуудлын гол оршиж байгаа юм. Салбарынхны өгүүлж буйгаар 2004-2008 онд Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан тэрбээр эдүгээ ч энэ салбарт “нөлөөтэй” эрхэм хэвээр байгаа аж. Тиймээс мэдээлэл, технологийн салбарт түүний ашиг сонирхол хэтэрхий их байгаа гэж хардах хүн олон байна.

Одоо тус салбарын даргаар ажиллаж буй “шавилхан бацаан”-ыг түүний утсан хүүхэлдэй гэхэд хилсдэхгүй гэнэ. Энэ салбарыг хөгжүүлэх нь битгий хэл мэдлэгээрээ нэгэнт гологдсон эл залууд мэдээлэл, технологийн цагаан толгойн “а” ч байхгүй байсан нь олныг алмайруулж орхисон. Өөрөөр хэлбэл энэ томилгоо хэтэрхий нүдээ олоогүй, дэндүү хариуцлагагүй үйлдэл байсныг тэр өөрөө гэрчилчихсэнийг бүгд мэдэж байгаа.

 Тэр бүгдийг л бичсэн сэтгэгдэл сонгуулийн үеэр гарсан байх. Тэгэхээр сэтгэгдэлд гүтгэдэггүй,  үнэнийг хэлдэг байгаа биз дээ Ч.Сайханбилэг даргаа…

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(122.201.24.202) 2016 оны 03 сарын 27

...

0  |  0
oooo(202.55.191.35) 2013 оны 06 сарын 18

Saihanbilgee baragtaihan baigaarai orosiin mafid ogno shuu

0  |  0
Top