Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр боллоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч баасан гаригт УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр болж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Ямар сэдвээр Ерөнхийлөгч мэдээлэл хийх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх баасан гаригт УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ. Сэдвийг одоогоор зарлах боломжгүй. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийнэ. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хаалттай мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )