Х.Тэмүүжин Н.Энхбаярын “люкс” өрөөнд нь очиж сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уржигдар  хорих 401-р ангид гэнэтийн “айлчлал” хийсэн байна.  Тэрбээр  Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахдаа “Аятайхан байгаарай” хэмээн сүрдүүлсэн агуулга бүхий  үгс хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Харин ямар тулгамдсан асуудлаар хорих ангид очиж Н.Энхбаяртай уулзсан нь тодорхой бус байна.

Дашрамд дурьдахад  Н.Энхбаяр ганцаараа нэг өрөөнд хоригдож байгаа аж. Энэ нь хорих ангидаа  люкс өрөөнд тооцогддог хэдий ч бусад ялтнуудын ял эдэлж байгаа өрөөнөөс илүү тохижуулсан зүйл байхгүй гэнэ.  

Н.Энхбаярын хувьд хорих ангид ирээд эмчилгээ хийлгээгүй.  Тийм болохоор биеийн байдал нь эрс муудсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top